Error

COVID19 -ын нөхцөл байдлын талаар найдвартай эх сурвалжаас мэдээлэл аваарай.

Chat icon
Support
Chat icon
Chat Widget
Chat icon

АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь залучуудыг Австралийн их сургуулиудад бакалаврын зэрэгт суралцуулахад чиглэдэг. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:
Сургалтын төлбөр
Хоёр талын нисэх онгоцны тийз
Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно.

Тэтгэлэгийн хэмжээ: Бүрэн
Суралцах чиглэл : Бүх мэргэжил
Тэтгэлэгийн ангилал: Бакалавр
Төсөл, грантын чиглэлүүд: Бусад
Өргөдөл х/а хугацаа: 6 дугаар сар
Улсын нэр: Австрали
Жагсаалтыг үүсгэсэн огноо: 6 сар 26, 2020

Хэрэглэгчдийн сэтгэгдлийн хэсэг (0)

Сэтгэгдэл илгээхийн тулд та сайтад нэвтрэх log in хэрэгтэй.