Error

COVID19 -ын нөхцөл байдлын талаар найдвартай эх сурвалжаас мэдээлэл аваарай.

Chat icon
Support
Chat icon
Chat Widget
Chat icon

Zuuchlal.mn сайтын тухай мэдээлэл

Үйлчилгээний нөхцөлүүд


 Бид таны төлөө анхаарал хандуулж, ажиллаж, системээ бүх талаас улам их сайжруулсаар байх болно. Хичээн ажиллана аа. 

Баярлалаа. 


Та манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу. 

1.      Ерөнхий

 

1.1.        Альфа Зетт (цаашид “Компани” гэх) нь үнэгүй веб сайт болох Zuuchlal.mn сайтын (цаашид “Сайт” гэх) үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн сайтын үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд-сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.2.        Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

1.3.        Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.

1.4.        Компани нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд сайтын аливаа нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5.        Zuuchlal.mn-ын бүх төрлийн нэгж үйлчилгээг хүртсэнээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.6.        Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно. Компани нь Хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно.  Сайт нь Хэрэглэгчдийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, хүссэн үнээр худалдах болон худалдан авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой худалдааны харилцаа холбооны платформ юм. Компани нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Энэхүү үлйчилгээний нөхцөлөөр хязгаарлагдахгүй Монгол улсын БҮХ хууль тогтоомжууд болон аль ч улсын нутагт мөрдөгддөг бүх хууль дүрмүүдийг мөрдөнө гэдгээ хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцах үедээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сайтыг ашиглахыг зөвлөж байна. 

1.7.        Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Zuuchlal.mn сайтын үйлчилгээг авах эрхгүй.

1.8.        Компани нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно. Сайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ. Компани нь Хэрэглэгчийн зард санал болгож буй бараа/үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй.

1.9.        Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Компанийн оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.

1.10.    Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ.  Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт компани хариуцлага үүрэхгүй болно.

1.11.    Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг компани хариуцахгүй болно.

1.12.    Хэрэглэгч барааны үнийг зарын гарчигт оруулж болно. Үнийн дүнг мөн заасан талбарт бичнэ. Заасан талбараар хайлт ажиллана.

1.13.    Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Гомдол” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 3  өдрийн дотор танилцана.

1.14.    Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрт ирсэн нууц кодоороо сайтанд нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.

1.15.    Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.

1.16.    Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна.

1.17.    Бараа, үйлчилгээг санал болгон зар нийтэлж буй Хэрэглэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Зар нийтэлснээр зарын эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн барааг зарах, үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэж ойлгоно.

1.18.    Зарын эзэн нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.

1.19.    Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.

1.20.    Зарын эзэн нь өөрийн зарлаж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл олсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.

1.21.    Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл нь барааны тайлбар хэсэгт бичигдсэн байх ба үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь үйлчилгээний тайлбарт бичигдэх ёстойг анхаарах. Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон санал болгож буй үйлчилгээнийхээ үнэ хөлсийг зарын эзэн үнэлэх ба хууль дүрэмд харшлахгүй болно.

1.22.     Зарын эзэн нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ идэвхтэй сурталчлах эрхтэй бөгөөд өрсөлдөгч худалдагчдад саад болохгүй байх үүрэгтэй.

1.23.    Сайтын үйлчилгээг ашигласнаар Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.

2.  Зар нэмэх дүрэм

*      Нэг зард зөвхөн нэг бараа/үйлчилгээ оруулна.

*      Зарын хугацаа (90 хоног) дуусаагүй үед түүнийг сайжруулах буюу анхны агуулгын хүрээнд засах эрхтэй. 90 хоногийн хугацаанд  хугацаагаа хянахгүй байсаар зар автоматаар уствал Компани хариуцлага хүлээхгүй.

3.  Хууль тогтоомжийг дагаж мөрдөх дүрэм

3.1  Хэрэглэгчийн бичгээр болон утсаар өгсөн мэдээлэл, зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгогдоно.

3.2  Компани нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, зарын байршлыг өөрчлөх эрхтэй.  Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд Компани зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй. Сайтын зарын дотоод дүрмийг зөрчсөн, улсын хууль цаазад харшилсан зарыг сайтын зүгээс устгах бүрэн эрхтэй.Түүнчлэн дараах тохиолдлуудад устгаж эрх бүхий байгуулагад мэдэгдэх эрхтэй.

3.3  Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу

3.4  Бусад Хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.

3.5  Хэрэглэгч буюу зар нийтлэгчийн өөрийнх нь бичиж найруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх. Хэрэв зарын утга агуулга нь сайт дахь өөр нэг категорид илүү тохиромжтой байгаа тохиолдолд зарын байршлыг өөрчлөн, тохиромжит категорид нийтлэх эрхтэй.

3.6  Зарлаж буй барааны мэдээлэл хуурамч, байж боломгүй тохиолдолд зарыг хүчингүйд тооцно. Тэр тусмаа тухайн барааны үнэ нь хэт худал үнэлэгдсэн байвал зар устгагдана. Бараа, үйлчилгээний санал болгож буй үнээ үнэн зөв, бодитойгоор үнэлнэ.

3.7  Зарын гарчиг нь зарын тайлбартай уялдаа холбоотой, утга нэгтэй байх ёстой ба гарчигт зарлагчийн холбоо барих утасны дугаар, хаяг бичигдэхгүй байх ёстой.

3.8  Зарын зураг нь зарын гарчиг, зарын тайлбартай шууд холбоотой зураг байх ёстой. Зурагт зөвхөн санал болгож буй объектын дүрс байна. Интернет сайтаас хуулсан, чанарын шаардлага хангаагүй зургийг сайт нийтлэхгүй болно.

3.9  Хэрэглэгч хоорондын харилцаа холбоог илүү хөнгөвчлөхийн тулд сайт нь Хэрэглэгчийн холбоо барих хаяг, утасны дугаарын мэдээллийг бусад Хэрэглэгчдэд хязгаарлаж болно. Бусдын мэдээллийг ашиглах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.

3.10          Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.

3.11          Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.

3.12          Дараахи зүйлсийг сурталчилан нийтлэхийг хориглоно:

*       Архи согтууруулах ундаа

*       Тамхи, тамхины төрөл

*       Мансууруулах бодис

*       Эротик, секс, садар самуунтай холбогдох хэрэгсэл, үйлчилгээ

*       Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ

*       Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа

*       Рентгений аппарат, түүний сэлбэг, дагалдах хэрэгсэл болон бусад цацраг идэвхт бодис хэрэглэдэг аппарат

*       Байж боломгүй бараа бүтээгдэхүүн

*       Улсын шагнал, тэмдэг, хувь хүний бичиг баримт болон эдгээрийн албан бланк

*       Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй хүйтэн байлдааны зэвсэг

*       Эмчилгээний чанартай бараа бүтээгдэхүүн: бүх төрлийн эм, эмчилгээний өвс, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, спорт тэжээл, уураг, витамин, тураах бүтээгдэхүүн, ногоон кофе, цай, амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хоолны нэмэлтүүд

*       Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, Аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг, уламжлалт бус эмчилгээ

*       Гуравдагч этгээдийн оюуны өмч

*       Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд

*       Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзвэр, бүтээлүүд

*       Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.

*       Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс

4.       Зарын фото зураг

*      Зураг нь зарын утга агуулгатай нийцсэн байх ёстой.

*      Фото зураг нь ямар нэгэн тамгатай тохиолдолд ашиглахыг хориглоно.

*      Фото зурагт албан байгууллагын нэрийг тамга болгон оруулахыг зөвшөөрнө.

 

5.      Зарыг дараахи шалтгаануудаар устгана:   

*      Тухайн Хэрэглэгчид нийтлэгдсэн бараа, үйлчилгээтэй нь ижил төстэй зар байх

*      Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих

*      Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх

*      Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх

*      Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх

*      Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх

*      Зураг нь интернет сайтаас хуулсан, абстракт, үл ойлгогдох

*      Зурагт ямар нэгэн хаяг оруулсан байх (бусад сайтын холбоос, е-мэйл, утасны дугаар, Skype, Facebook хаяг, г.м.)

*      Зургийн чанар буюу пиксел муу, сурталчилж буй бараа зураг дээрх бусад бараанаас ялгарч харагдахгүй байх

*      Тухайн зарын категорид үл таарах

*      Ажлын байрны зард ажилд орохын тулд ямар нэгэн мөнгө төлөх, бараа худалдан авах шаардлагатай ажлын байр.

6.      Хууль тогтоомж зөрчсөн болон жишээлбэл дараах тохиолдлуудад компани дараахи шалтгаануудаар устгаж, эрх бүхий байгуулагад мэдэгдэх эрхтэй.

*       Ажил олгогч эсвэл гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлэх шаардлага (санхүүгийн болон хөрөнгө оруулалтын пирамидууд).

*       Ажлын байр олгогчийн холбоо барих утасны дугаар нь өндөр тарифаар ярьдаг оператортай байхыг хориглоно. Мөн ярилцлагад орохын тулд төлбөр шаардах.

*       Санал болгож буй хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцээгүй, байж боломгүй үнийн саналтай байхыг хориглоно.

*       Эротик үйлчилгээ, биеэ үнэлэх гэх мэт садар самууны ажлын байрны саналыг хатуу хориглож, устгана.

*       Сүлжээ компаниуд болох орифлейм, g-time гэх мэт сүлжээ ажлын байрны зарыг нийтлэхгүй.

*       Массажны салоны ажлын байр нийтлэхгүй. Тухайн массажны салон нь эмчилгээний чанартай, эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй байгууллага байх тохиолдолд зар нийтлэхийг зөвшөөрнө.

*       Улс төрийн хүрээнд, олон нийтийг хамарсан ажлын байрны зарыг нийтлэхгүй.

*       Гадаад улс оронд армид элсэх, дайны болон энхийг сахиулах үйлсийн ажлын байрыг мөн хориглоно.

*       Хориотой үйлчилгээ: (Хууль дүрэм зөрчсөн үйлчилгээ, Эротик үйлчилгээ: биеэ үнэлэх, эротик массаж, стриптиз, нүцгэн зураг авалт, г.м, Хуурамч бичиг баримт үйлдэх, Мөрийтэй болон бооцоот тоглоом, Улс төрийн үйл ажиллагаа, Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, Аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг,Шашны үйлчилгээ, Тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйлчилгээ, Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох үйлчилгээ.

*        

7.  Талуудын эрх үүрэг

7.1  Компанийн үйлчилгээг ашиглан нэвтрэн үзэх боломжтой дизайны элемент, текст, график, дүрслэл гэх мэт бүх төрлийн агуулга нь Компанийн, Хэрэглэгчдийн болон бусад эрх эзэмшигчийн онцгой эрх болно. Агуулга болон үйлчилгээний бусад элементүүдийг зөвхөн санал болгосон үйл ажиллагааны хүрээнд ашиглах боломжтой юм.

7.2      Сайтын байрлуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно.

7.3     Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нийтлэх эрхийг Компанид олгох үүднээс Хэрэглэгч нь оруулсан мэдээллийн бүх агуулгын ашиглах, нийтлэх, хуулбарлах, хувилах, олон нийтийн мэдээлэл дамжуулах хэрэгслээр түгээх эрхийг Компанид хугацаагүй, буцалтгүй, онцгой бус хэлбэрээр олгож байгаа болно. Дээр дурдсан эрх нь ямар нэгэн цалин хөлс, урамшуулалгүйгээр үнэгүй олгогдоно. Энэ тохиолдолд зард байрлуулсан мэдээллийн өмчийн эрх нь Хэрэглэгчид байна.

7.4    Хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Хэрэглэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Хэрэглэгчид олгогдохгүй болно.

 

Жич:  Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангах бөгөөд хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хязгаарлагдахгүй Монгол улсын БҮХ хууль тогтоомжууд болон аль ч улсын нутагт мөрдөгддөг бүх хууль дүрмүүдийг мөрдөж сайтын үйлчилгээг авна.


Zuuchlal.mn terms of use

Zuuchlal.mn is a web service built on the  platform. The general terms of platform below apply also to the use of Zuuchlal.mn

Zuuchlal.mn is a social media service that allows its users to change favors and items and communicate with each other. The Zuuchlal.mn service may only be used in accordance with these terms of use. The service provider reserves the right to change these terms of use if required. Valid terms of use can be found from Zuuchlal.mn website.

Rights of Content

The users themselves retain the right to all text, pictures and other content that they create in the service. The users allow others to utilize the content in accordance with the nature of the service and furthermore allow the service provider to file information and data and make changes that are necessary for the service or the study, however other rights are not transferred from the users, unless specifically otherwise agreed. The responsibility of the content lies with the user, who has produced it to the service. The service provider has the right to remove any material when it deems it necessary.

Disclaimer

No guarantees of the functioning of the Zuuchlal.mn service are given. The users are themselves responsible for their actions in the service and they should estimate the reliability of other users before dealing with them. The service provider can under no circumstances be liable for damage that is caused to the user. The user may not store any information or data in the service, and expect it to remain there.

The Removal of a User

The service provider has the right to remove any users from Zuuchlal.mn and terminate their right of use of the service without any specific reason and without being liable for compensation.

Applicable Jurisdiction

The jurisdiction that is applicable in this service and these terms of use is that of the country.